Эрх зүй

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 8 дугаар сарын 18

Товчхондоо: XEW.MN бол хоолны газруудыг олж харах платформ. Бид ресторан ажиллуулдаггүй, хоол хийдэггүй, захиалгыг баталгаажуулдаггүй. Бид зөвхөн мэдээллийг нэг дор цуглуулж, чамайг тухайн газартай холбож өгдөг.

1. Ерөнхий зүйл

Энэхүү нөхцөл нь xew.mn вэбсайт болон түүнтэй холбогдох бүх үйлчилгээнд хамаарна. Сайтад нэвтэрч, бүртгэл үүсгэснээр та энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Хэрэв та энэ нөхцөлийг зөвшөөрөхгүй бол сайтыг ашиглахаа зогсооно уу.

2. XEW.MN юу хийдэг вэ

Бид Улаанбаатар хотын ресторан, кафе, караоке, lounge, бэйкери, паб зэрэг үйлчилгээний газруудын мэдээллийг цуглуулж, хэрэглэгчдэд хайх, харьцуулах, үнэлэх боломж олгодог.

3. Бид юу ХИЙДЭГГҮЙ вэ

  • Бид жагсаалтад байгаа газруудыг эзэмшдэггүй, ажиллуулдаггүй.
  • Бид хоол, ундаа, үйлчилгээний чанарыг баталгаажуулдаггүй.
  • Бид ширээний захиалгыг өөрсдөө хүлээж авдаггүй. «Залгах» товч нь таныг тухайн газартай шууд холбоно. Захиалга хүчинтэй эсэх, ширээ сул эсэхийг тухайн газар шийднэ.
  • Бид үнэ, цагийн хуваарь, урамшууллын үнэн зөвийг бүрэн баталгаажуулдаггүй. Эдгээр мэдээллийг ихэвчлэн тухайн газар өөрөө оруулдаг бөгөөд хуучирсан байж болно.

⚠️ Тиймээс очихоосоо өмнө утсаар тодруулахыг зөвлөж байна. Сайт дээрх мэдээлэлд тулгуурлан гарсан аливаа хохирлыг XEW.MN хариуцахгүй.

4. Бүртгэл

  • Бүртгэл үүсгэхдээ үнэн зөв мэдээлэл оруулна.
  • Нэг хүн нэг бүртгэл ашиглана.
  • Нууц үгээ хэнд ч бүү өгнө үү. Бүртгэлээрээ хийгдсэн бүх үйлдлийг та хариуцна.
  • 13 нас хүрээгүй хүн бүртгүүлэхийг зөвшөөрөхгүй.
  • Бүртгэлээ хүссэн үедээ устгуулж болно — xewmongolia5@gmail.com.

5. Үнэлгээ, сэтгэгдэл

Хэрэглэгчийн үнэлгээ, сэтгэгдэл нь платформын гол үнэ цэн юм. Тиймээс дараах зүйлийг хориглоно:

  • Очиж үзээгүй газрын тухай худал сэтгэгдэл
  • Хараал, доромжлол, үзэн ядалт өдөөсөн үг
  • Бусдын хувийн мэдээлэл (утас, хаяг, зураг) зөвшөөрөлгүй нийтлэх
  • Зар сурталчилгаа, спам, гадны холбоос
  • Өрсөлдөгчийг гутаах зорилготой олон бүртгэлээс бичсэн сэтгэгдэл

Эдгээрийг зөрчсөн сэтгэгдлийг урьдчилан мэдэгдэлгүй устгах, бүртгэлийг түдгэлзүүлэх эрхтэй.

Сэтгэгдэл бичсэнээр та түүнийг XEW.MN дээр нийтлэх эрхийг бидэнд олгож байгаа болно. Гэхдээ агуулга нь таных хэвээр үлдэнэ.

6. Эрэмбэлэлт

Газруудын эрэмбийг хэрэглэгчийн үнэлгээнд тулгуурлан автоматаар тооцдог. Саналын тоо цөөн газар түр эрэмбэлэгдэхгүй байж болно — энэ нь цөөн хүний санал бүх зургийг харуулахгүй учраас юм.

Эрэмбийг мөнгөөр худалдан авах боломжгүй. Хэрэв ирээдүйд төлбөртэй байршуулалт нэвтрүүлбэл түүнийг тодорхой «Сурталчилгаа» гэж тэмдэглэнэ.

7. Бизнес хамтрагчид

Газрын удирдлагын эрх авсан хэрэглэгч (модератор) дараах үүрэгтэй:

  • Зөвхөн өөрийн эрх бүхий газрын мэдээллийг засах
  • Утас, цагийн хуваарь, үнийг үнэн зөв байлгах
  • Худал урамшуулал зарлахгүй байх
  • Өөрийн газарт өөрөө сайн үнэлгээ өгөхгүй байх

Зөрчсөн тохиолдолд эрхийг цуцална.

8. Хориотой үйлдэл

  • Сайтын хамгаалалтыг тойрох, эвдэх оролдлого
  • Автомат хөтөлбөрөөр өгөгдөл татах (scraping)
  • Бусдын нэрийн өмнөөс бүртгүүлэх
  • Системд хэт их ачаалал өгөх

9. Оюуны өмч

XEW.MN нэр, лого, дизайн, код нь бидний өмч. Зөвшөөрөлгүй хуулбарлах, дуурайхыг хориглоно.

10. Үйлчилгээний тасалдал

Бид сайтыг тасралтгүй ажиллуулахыг хичээх боловч засвар, техникийн саатал, гуравдагч талын үйлчилгээний доголдлоос болж тасалдаж болно. Ийм тасалдлаас үүдсэн хохирлыг хариуцахгүй.

11. Нөхцөл өөрчлөх

Энэ нөхцөлийг шинэчилж болно. Томоохон өөрчлөлт орсон тохиолдолд сайт дээр мэдэгдэнэ. Шинэчилсэн огноог хуудасны дээд талд бичнэ.

12. Хууль

Энэхүү нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжид захирагдана. Маргааныг эвлэрлийн журмаар, боломжгүй бол Монгол Улсын шүүхээр шийдвэрлэнэ.

13. Холбоо барих

И-мэйл: xewmongolia5@gmail.com
Утас: +976 9921-8908
Instagram: @Xewmongolia

Мөн үзэх: Нууцлалын бодлого